Saturday, January 13, 2018

Бандааш Гантулга: Хөөрхөн охидуудтай буудалд ууж байна \бичлэг \

Монгол улсын Их хурлын эрхэм гишүүн Гантулга өнгөрөгч сонгуулийн дараахан
хамгийн залуу төрийн түшээгээр тодрон, мандан бадарч байсан цаг саяхан мэт. Гэвч нууц амрагаа даган айлд очиж хоносон тэрхүү “гайт шөнө” түүнд чамгүй их хэл амыг дагуулаад амжсан билээ. Иймээс ч “Эр хүн дээд, доод хоёр хоолойноосоо болж сүйрдэг” хэмээх ардын мэргэн цэцэн үг түүний амьдралд биеллээ олжээ гэхэд хилсдэхгүй. Нууц амрагийнхаа түр орогнож байсан айлын дүү хүүхнийг өглөөгүүр гарахдаа сэмхэн “оролдчихсон” нь түүнийг бөөн дуулиан шуугианд хутгаад хаячихсан. Энэ хэрэг дарагдаж амжаагүй байхад түүний сэтгүүлчтэй ярилцаж буй бичлэг цацагджээ. Сэтгүүлч бүсгүй таниас чуулган дээр очиж яриа авч болох уу гэж асуухад яриа байтугай би чамд үр хүүхэд ч өгч чадна хэмээн ярьж байна.