Хятадууд үр бүтээлтэй ажилладгаа дахин харууллаа. 1500 орчим ажилчин Фузянь мужийн шинэ вокзалын төмөр замыг барих ажилд 9 цагийг зарцуулжээ.
Барилгын ажил Хятадын өмнөд хэсэгт орших Лунянь хотын Наньлун төмөр замын вокзалд хийгдсэн байна. Ажил нэгдүгээр сарын 19-нд эхэлж, нэгдүгээр сарын 20-ны шөнө дуусчээ.
1Агаар дээрээс авсан бичлэгээс харахад барилгачид Ганьдун, Ганьжуйлун, Чанлун хэмээх төмөр замын гурван том зангилааг Наньлун шинэ төмөр замтай холбож байгаа нь харагдана. Тэд мөн гэрэл дохио, төмөр замын тэмдгүүдийг ч суурилуулж амжжээ.
02-5 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ
1Төсөл ийм хурдан дууссан нь ажилчид нэгэн зэрэг янз бүрийн ажлыг хийхээр долоон хэсэгт хуваагдаж ажилласантай холбоотой гэж Хятадын төмөр замын барилгын гол компани болох “Tiesiju” группийн орлогч дарга Чан Даосун мэдэгджээ.
Энэхүү томоохон төслийг гүйцэтгэхэд 7 галт тэрэг, 23 экскаватор ажилласан байна.
1Наньлун төмөр замын барилгын ажил үргэлжилж буй бөгөөд энэ оны эцсээр дуусах юм. 246 км үргэлжилдэг энэ төмөр зам нь зүүн өмнөд Хятадыг төв Хятадтай холбосон тээврийн үндсэн зам болох юм. Үүгээр 200 км/цаг хурдтай галт тэрэг явж байх ажээ.
1http://mgltimes.mn/5029