Өдгөө Америкд нэгэн шуугиант хэргийн шүүх хурлын дуулиан тасраагүй байна. 2000 онд гэрийн үйлчлэгчээр ажиллахаар ирээд улмаар аз таарч нөхөрт гарсан Анжелика Грэсвольд гэдэг латви эмэгтэйг 46 настай америк нөхрөө санаатайгаар хөнөөсөн нь тогтоогдсон.
Хэрэг явдал хоёр жилийн өмнө болжээ. 2015 оны 4-р сард гэр бүлээрээ Гудзон нууранд зугаалах үеэр тэрээр нөхрийнхөө завины ёроолыг цоолсонд нуурын голд живж амиа алджээ. Удтал үргэлжилсэн мөрдлөгийн дараагаар Анжелика нөхрөө санаатайгаар хөнөөсөн гэдгээ хүлээж аллага үйлдэх шалтгаанаа хэлсэн нь шуугиан тарьсан.
Бүсгүй нөхрийнхөө элдэв янзын дотно харилцааны мөрөөдөл хүсэлд залхаж тэвчээр нь алдагдахдаа амийг нь хороосон хэмээн мэдүүлсэн. Түүний мэдүүлснээр талийгаач нөхөр нь дур хүсэл ихтэйн дээр дотно харилцааны баялаг мөрөөдөлтэй нэгэн байжээ. Харин хуучны католиг уламжлалтай латви гэр бүлээс гаралтайн хувьд эмэгтэй тэр бүхэн нь өөрийг нь дорд үзсэн, бохир заваан, ой гутам хүсэлт гуйлтууд байсан гэнэ.
Гэсэн ч гэрлэснээсээ хойш тэвчин тэр бүхийг нь гүйцэлдүүлж ирсэн гэжээ. Хамгийн сүүлд нөхөр нь нэгэн бүсгүйг авчираад хоёр эмэгтэй+нэг эрэгтэй хэлбэрээр дотно харилцаанд орохыг тулгахад эцсийх нь тэвчээр алдагджээ. Ингээд амралтын өдрүүдэд нууранд ирэхдээ завиных нь ёроолыг цоолж орхисонд нөхөр нь живж амиа алдсан байна. Азгүй учрал гэж тооцогдсон хэрэг гарсаны дараа цагдаагийнхан эмэгтэйг нууцаар хараандаа байлгаж байжээ.
Гэтэл Анжелика нь нөхрөө оршуулсаны дараа огтхон ч гуньж гутарсан шинжгүй бүр баяр хөөрөөр дүүрэн явах болсон нь сэжгийг нь улам лавшруулжээ. Мөн нөхрийнхөө амь даатгалын 250 мянган долларыг нь хөөцөлдсөөр байгаад авсан нь тогтоогдсон байна. Ингээд мөрдлөгийн явцад эмэгтэйг нөхрийнхөө завины ёроолыг цоолсон болохыг нь олж тогтоожээ.
Гайхалтай нь шүүх нөхрөө хөнөөсөн эмэгтэйд ердөө дөрөвхөн жилийн хорих ял оноожээ. Учир нь нөхрийх нь секс хүсэлтүүд хэтэрхий ёс зүйгүй, гаж этгээд байсан гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийг экс хадам ээж нь хамгийн их эсэргүүцжээ. Хорих ялыг нь эдлүүлж дууссаны дараа эмэгтэйг Латви руу нь албадан буцаах гэнэ.
НУУЦ.мн