Онцгой байдлын аврагчид тус өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш голын мөсөн доогуур аврагчид орж эрлийн ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мөн дөрвөн ес эхэлсэн, голын ус руу орж эрж хайхад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эхэлсэн тул хүүгийн ар гэрийнхэн хоорондоо зөвшилцсөний эцэст эрлийн ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр зогсоохоор шийджээ.
АР ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ ЗӨВШИЛЦСӨНИЙ ЭЦЭСТ ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ-
-
Хүү 17 км хол байдаг эмээгийндээ очих гээд гэрээсээ гарсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Эмээгийнх нь 17 км-т байсан гэж худлаа юм билээ. Голын наана, цаана нэг их холгүйхэн байдаг байсан гэсэн.
-Тухайн үед яг юу болсон юм бол?
-Ар гэрийнхнийх нь ярьж байгаагаар хүү тухайн өдрийн 13 цагийн үед Булган голын мөсөн дээр хүүхдүүдтэй тоглож байсан юм байна. Ер нь хаа газар хүүхдүүд нийлээд мөсөн дээр тоглож, чаргаар гулгах нь энгийн үзэгдэл шүү дээ. Хүү уг нь харзны усны ойролцоо нэг их очоод байдаггүй байсан гэсэн. Гэтэл тэр өдөр юу болсон юм бүү мэд харзны усны ойролцоо очиж тоглож байгаад хальтраад уначихсан юм шиг байна. Тэр өдөр манай суманд бага зэргийн цас ороод голын мөсөн халтиргаатай байсан юм билээ.
-Хүүг харзны усанд живсэн гэдгийг хэн харсан юм бэ?
-Хүүг харзны усанд унаж живсэн гэдгийг хамт тоглож байсан хүүхдүүд нь харж байсан учраас гэрчилж байгаа. Тэгээд аав ээж, ар гэрийнхэнд нь мэдэгдсэн юм байна. Хүү айлын гурав дахь хүүхэд юм билээ. Эцэг эхэд нь мэдээж хэцүү байгаа. Гэхдээ онцгой байдлын аврагчид олон хоног хайгаад эцэстээ эрлийн ажиллагаа хүндэрсэн учраас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөөд эрлийг зогсоолоо.
-Булган гол Хятадын хил рүү урсдаг гэсэн. Хүү арай хил гаргаад явчхаагүй байгаа?
-Булган гол маш том гол учраас урсгал нь хүчтэй, дээрээс нь энэ өвөл мөсөн бүрхүүл нь сайн бэхжиж хөлдөөгүй өвөл болсон. Булган голын урсгал хятадын хил рүү гардаг нь үнэн. Гэхдээ Хятадын хил хүртэл маш олон км газар туулна. Тэгэхээр арай ч хилээр гарч яваагүй байх.

-Эрлийн ажиллагаанд хэчнээн хүн оролцсон бэ?
-Дуудлагаар онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн салааны захирагч а/д Б.Батсүхээр ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Ганболдоор ахлуулсан 10 албан хаагч, Цагдаагийн тасгаас дэд түрүүч Г.Сайханбилэгээр ахлуулсан таван албан хаагч, 23 албан хаагч ажилласан. Мөн Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын ЭХАА-ийн захирагч С.Даваажаргалаар ахлуулсан зургаан албан хаагч, мөн тус шүүхийн захиргааны ажилтан нар автомашинтайгаар эрлийг зохион байгуулсан. Нийт 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрлийг үргэлжлүүлсэн гэсэн.