Monday, January 22, 2018

Саяхан Аса аваргад хайраа илчилээд шуугиан тариж байсан О.Оюунцэцэг “МОНГОЛ”-оос хөөгдөв үү…

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид менежерээр
ажилладаг бөгөөд өөрийн нэрийн дэлгүүрээ өнгөрөгч онд Япон улсад нээгээд байгаа билээ. “Oogii” брэнд олон нийтэд танигдах тусам түүний гэр бүл олны анхааралд ихээхэн өртөх болсон ба гадаад эртэй дэр нэгтгэсэнд нь дургүйлхэх хандлага олон тохиолдох болжээ. Тухайлбал, О.Оюунцэцэгийг гадаад нөхрийн хамт авахуулсан зургаа сошиалд оруулсанд дургүйцсэн хүмүүс “Өөрийн төгс эр болон жаргалтай амьдралтайгаа хамт үхнэ гэж найдаж байна. Монголд битгий ирээрэй” хэмээжээ. Харин үүнд О.Оюунцэцэг тийм ч их ач холбогдол өгч хүлээн аваагүй бөгөөд дараа дараагийн дайралтад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Сонирхуулахад, түүний үүсгэсэн “Oogii” брэнд нь могойн арьсаар хийсэн дээд зэрэглэлийн цүнх, өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг худалдаалдаг бөгөөд түүний энэхүү брендийн гол санхүүжүүлэгчийг түүний нөхөр гэдгийг ойр тойрныхон нь ярилцдаг ажээ.