Босоо хөх Монгол бүлгэмийн залуучууд иргэдээс өгсөн мэдээллийн дагуу мөрийтэй тоглож монгол
охидтой зугаацаж байсан хятадуудад сануулга өгчээ. Жуулчдын очих дуртай газрын нэг болох Тэрэлжид нэгэн амралтын газарт энэ хэрэг болсон бөгөөд 10 гаруй охидыг нэг гэрт байлган, сонгож архидаж байсан гэнэ. Эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй охид ч бас байсан аж. Тус бүлгэмийн гишүүний мэдээлснээр энэ асуудалтай холбоотой ноцтой мэдээлэл байгаа, удахгүй олон нийтэд ил болгоно гэв.
1http://bestnews100.com/12631