Thursday, February 22, 2018

Дуучин Э.Чулуунчимэг нэр бүхий эрхэмтэй учир ургуулж байсан нь салалтын шалтгаан болжээ

Урлагийн замд дөнгөж орж ирүүтээ л дуучин Т.Баясгалангийн дууг зөвшөөрөлгүй
дуулсан, бүр нөхөр Д.Батбаяртай нь хамт дуулаад тайзны ард алгадуулсан гэх мэтээр Э.Чулуунчимэгтэй холбоотой сенсаациуд хөвөрдөг.
Алхаж гишгэх, өмсөж зүүх, ахуй амьдрал нь түмний нүдэн дээр өрнөдөг олны танил хүний амьдралын замнал юм хойно арга ч үгүй биз.
Оюутан ахуйгаасаа гэрлэсэн хос өмнө нь фэйсбүүкээр өчнөөн удаа салж нийлдэг байсан ч энэ удаагийнх харамсалтай нь жинхэнэ салалт байв. Энэ нь бүсгүйд хүндхэн цохилт өгч шүлэг бичиж үзээгүй Э.Чулуунчимэг хорьхон минутын дотор шүлэг тэрлэсэн нь цахим ертөнцөөр тархаад бас л шуугиан тарив.
Мөн тэрээр NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлгийн 4-р сарын дугаарт оролцож нөхөр дуучин Б.Болдын гэр бүлийнхэн хадаг яндраа буцааж авсан талаар нулимс унаган байж ярьсан юм.
“Тэвчээр хязгаарын зааг гэдгийг тэсэхээ байгаад би өөрөө явчихсан. Сайн залуу л даа гэхдээ гэр бүлийн үнэ цэнэ гэх зүйлийг мэдрээгүй байсан юм болов уу гэж боддог юм. Элэг бүтэн байя гээд салахгүй амьдраад байвал болно. Гэхдээ үр хүүхдийнхээ өсөх орчныг бодоод тийм шийдвэр гаргасан” гэж дуучин бүсгүй сэтгэлээ уудалжээ.
Харин Б.Болд эхнэрээ өмнө нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга асан Ц.Жадамбаатай нэр холбогдож байсныг сонсоод дэлбэртлээ уурласан бөгөөд энэ нь тэдний салалтын гол шалтгаан болсон гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Ёсолж авсан гэргийнхээ өмнөх амьдрал руу өнгийж өнгөрсөн цаг дээр хардана гэдэг байж боломгүй үйлдэл. Эсвэл цаанаа өөр зорилго агуулж хэрүүл уруул хийж салж аваад санаа амарсан ч байж болох. Б.Болдыг эхнэрийнхээ найз дуучин Х.Мөнгөнцэцэгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласнаас улбаалан тэднийг холбоотой хэмээн хэвлэлүүд дэлгээд авсан билээ. Тоглолтонд нь Э.Чулуунчимэг очоогүй нь ч энэ бүхнийг батлах мэт…